-->

Wednesday, December 18, 2013

Oracle GoldenGate unidirectional configuration : Source - Oracle RAC, Target - Oracle Single instance

Энэхүү постоороо та бүхэнд Oracle GoldenGate гэж ямар бүтээгдэхүүн, юунд хэрэглэх, хэрхэн тохируулах талаар хүргэж байна. 2009 онд Oracle нь GoldenGate гэгч компаныг худалдаж авснаар Oracle GoldenGate бүтээгдэхүүний шинэ түүх эхэлсэн билээ. Oracle GoldeGate-г худалдаж авснаар Oracle - ийн Streams - ийн хөгжилд цэг тавьсан юм. Гэхдээ  Oracle Streams - ийн support байгаа бөгөөд цаашд хөгжүүлэлт хийх нь зогссон юм.

Oracle бүрэлдэхүүн хэсэгт нь орсон дараах бүтээгдэхүүнүүдийг та бүхэн мэдэх байх үүнд: 
  • Oracle Active Data Guard
  • Oracle GoldenGate
  • Oracle Data Integrator
Ихэнх хүмүүс Oracle GoldenGate - г яг ямар үед хэрхэн ашиглах тал дээр бага мэдээлэлтэй байдаг. Үүнээс болж буруу шийдэл гаргах зэрэг эрсдлийг тэд үүрдэг.
Oracle GoldenGate нь Data Replication шийдэл бөгөөд энэ нь өгөгдлийн сангийн хуулбар хийхэд ашигладаг. Өгөгдлийн сангийн хуулбар хийх гэхээр хүмүүс DR (Disaster Recovery) шийдэлтэй их андуурдаг. Энэ шийдэлд Oracle Active Data Guard зориулагдсан байдаг.